“Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Мандхай нараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Угтаалцайдам суманд ажиллалаа.

Ажлын хэсэг сумын иргэд, намын хорооны гишүүд, дэмжигчид болон ахмад гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Уулзалтаар Засгийн газрын үйл ажиллагаа, Монгол Ардын Намын E4 стратеги, намын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, E-NAM 3.0 платформын үйл ажиллагаа, хэрэглээний талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Мөн уулзалтад оролцсон иргэд орон нутагт тулгамдаж буй асуудал, иргэдийн амьжиргаа, ахмад настны тэтгэвэр, төрийн үйлчилгээний хүртээмж, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг сайжруулах талаар санал, хүсэлтээ илэрхийлэв.

Ажлын хэсгийн зүгээс иргэд, намын гишүүд, ахмадуудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, цаашдын бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийллээ.

“Ардын нам – Ард түмэндээ” аян нь иргэд, намын анхан шатны гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг сонсож, тэдний санал, санаачилгыг намын бодлого, шийдвэрт тусгах, төр, иргэний хамтын оролцоог бэхжүүлэх зорилготойгоор орон даяар үргэлжилж байна.






