МАН-ын дэргэдэх Социал Демoкрат Монголын Залуучуудын Холбооны “Answering You” арга хэмжээ Орхон аймгийн Залуучуудын ордонд өнөөдөр /2026.10.11/ болж байна.

SDY академийн гүйцэтгэх захирал Б.Төмөр-Очир “Багийн төлөвшил 2.0” сэдвээр сургалт орж, баг хамт олон болж нэгдэхийн тулд нэг нэгийнхээ саналыг нь сонсдог, урамшуулдаг, талархдаг байх бид гэсэн үзэл санаа бол багийн төлөвшлийн тухай дэлхийн хамгийн богино сургалт болох талаар ярилцав.

Тус холбооны Хойд бүс хариуцсан Нарийн бичгийн дарга Х.Тайванбаяр Орхон аймагт болж буй Төв ба Хойд бүсийн залуусын оролцоог хангасан “ANSWERING YOU” арга хэмжээнд "SDY LOCAL LEADER" сэдвээр илтгэл танилцуулж орон нутагт залуусын манлайлал, оролцоо, идэвхийг дэмжих нь чухал болохыг дурдлаа.

Мөн SDY холбооны Төвийн бүс хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Гүнзаяа “SDY ANSWERING YOU” илтгэл танилцуулахдаа залуучуудын боловсрол, манлайлал, улс төрийн оролцоог дэмжиж, “Манлайлал 100”, SDY Scholarship, “Залуусын диалоги” зэрэг хөтөлбөрөөр дамжуулан хөгжих, суралцах, өөрийгөө сорих боломжийг бүрдүүлж буйг онцолж ярилаа.

Арга хэмжээ залуусын диалогиор үргэлжилж, хөгжлийг өөрсдөөсөө эхлүүлэх, ингэхдээ тухайн сум, орон нутагт байгаа залуустаа хувь хүний хөгжлийн сургалтыг цахимаар, танхимаар ойрхон давтамжтайгаар оруулж өгөхийг холбооны удирдлагуудаас хүсэв.

Нийгэмд оролцоогоо хангах, асуудлыг шийдэхийн тул залуус тасралтгүй иэдвхтэй суралцахыг хүсэж байлаа.

Залуусын бүсийн чуулганы энэ хэсэгт УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат оролцон залуустай үзэл бодлоо хуваалцан тэдний дуу хоолойг сонслоо.

“Answering You” арга хэмжээнд Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн SDY холбооны залуус оролцож байна.






