“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа ахлуулсан баг Дундговь аймгийн Өндөршил суманд ажиллалаа.
Тус багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүний зөвлөх С.Болд, Б.Билгүүн болон цэргийн төв госпиталийн дотрын эмч хүүхдийн эмч, эмэгтэйчүүдийн эмч нар урьдчилсан үзлэг оношилгоо хийх чиглэлээр холбогдох албаны хүмүүс ажиллаж, сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион байгуулан санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтын үеэр Монгол Ардын намын үйл ажиллагаа, Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, төсөл, арга хэмжээ, Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл, танилцуулга хүргэв.
Мөн уулзалтад оролцсон намын гишүүд орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, төрийн үйлчилгээ болон суманд тулгамдаж буй асуудлуудын талаар санал, санаачилгаа илэрхийлж, тэдгээрийг шийдвэрлэх боломжит гарц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцлаа.
Энэ үеэр сумын намын гишүүд болох Д.Батчулуун, М.Амарбаяр хөдөө аж ахуйн гавьяат С.Ухнаа, өндөр настан Ш.Түмэндэмбэрэл нартай уулзаж, Монгол Ардын намын даргын мэндчилгээг уламжиллаа.
Ахмад гишүүдийн ажил, амьдралын арвин туршлага, намын үйл ажиллагаа болон орон нутгийн хөгжлийн талаарх санал бодол, зөвлөмжийг нь сонсож, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар ярилцав.






