“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Мандхай нараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Лүн суманд ажиллалаа.

Ажлын хэсэг сумын иргэд, намын хорооны гишүүд, дэмжигчид болон ахмад гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа, Монгол Ардын Намын E4 стратеги, намын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, E-NAM 3.0 платформын үйл ажиллагаа, хэрэглээний талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Мөн уулзалтад оролцогчид орон нутагт тулгамдаж буй асуудал, иргэдийн амьжиргаа, тэтгэврийн тогтолцоо, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой санал, хүсэлтээ илэрхийллээ.

Ажлын хэсгийн зүгээс Лүн сумын иргэд, намын гишүүд, ахмадуудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, цаашдын бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийллээ.
“Ардын нам – Ард түмэндээ” аян нь иргэд, намын анхан шатны гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг сонсож, тэдний санал, санаачилгыг намын бодлого, шийдвэрт тусгах зорилгоор орон даяар үргэлжилж байна.





