Монгол Улсын Засгийн газрын тусгай эрхт төлөөлөгч С.Далхаасүрэн, Монгол Ардын намын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа нарын баг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд энэ сарын 25-нд ажиллаж, МАН-ын хорооны дарга Т.Бат-Өлзий, Аймгийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ болон гишүүд дэмжигчидтэйгээ уулзлаа.

Уулзалтаар Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, Засгийн газрын шийдвэр болон хэрэгжүүлж байгаа онцлох ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн Монгол Ардын намын бодлого, гишүүн төвтэй E4 стратеги, Enam 3.0 платформын талаарх мэдээллийг өгч, гишүүд, дэмжигчдийн санал бодлыг сонсож хариулт өглөө.
Намын даргын дэвшүүлсэн Е4 стратеги нь намын анхан шатнаас эхэлнэ, гишүүний оролцоонд тулгуурлана, ил тод хэмжигдэхүйц байна, хариуцлага, эргэх холбоотой байхаар дөрвөн зүйлд чиглэж байна. Намын гишүүд өмнө нь дэмждэг, дагадаг байсан бол Е4 стратеги хэрэгжсэнээр оролцдог, нөлөөлдөг, манлайлдаг болох юм.

Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй харилцааны шинэ соёлыг хангасан Enam 3.0 платформ нь гишүүн бүрийн өдөр тутмын хэрэглээ, оролцооны бодит, шинэ үеийн ухаалаг цахим хэрэглээг мөн танилцууллаа.

Энэ үеэр намын ахмад гишүүн С.Төмөрбаатар, малчин Н.Эрдэнэбат, өндөр настан Б.Даваа нарынд зочилж хүндэтгэл үзүүлэн, Монгол Ардын намын дарга Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын мэндчилгээг уламжиллаа.












