“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Мандхай нараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Заамар суманд ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын иргэд, намын гишүүд, дэмжигчид, ахмад гишүүдийн төлөөлөлтэй уулзав.
Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Монгол Ардын намын “Е-4 стратеги”, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, E-nam 3.0 платформын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Мөн орон нутагт тулгамдаж буй асуудал, иргэдийн амьжиргаа, тэтгэвэр, төрийн үйлчилгээний хүртээмж, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг сайжруулах талаар санал хүсэлтээ илэрхийлэв.

Ажлын хэсгийн зүгээс Заамар сумын иргэд, намын гишүүд, ахмад гишүүдээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийллээ.

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь иргэд, намын анхан шатны гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг сонсож, тэдний санал санаачилгыг намын бодлого, шийдвэрт тусгах зорилгоор орон даяар үргэлжилсээр байна.








