Бүсийн зөвлөгөөнд оролцож буй гишүүд байр сууриа илэрхийллээ

Админ

2026.11.07
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын удирдах ажилтны Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөн өнөөдөр /2026.11.07/ Дорноговь аймгийн Сайншанд үргэлжилж байна.

Бүсийн зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Зүүн болон Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий аймгийн хорооны удирдах ажилтнууд, сум, багийн намын үүрийн удирдлага, Засаг дарга, ИТХ-ын дарга, дэргэдэх байгууллагын мянга гаруй төлөөлөгч оролцож байна.

Зөвлөгөөний үеэр дээрх аймгийн намын хорооны удирдах ажилтнууд асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ.

Тэд намын дотоод эв нэгдлийг бэхжүүлж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, өндөр хувьтай биелүүлэх, амлалтаа бодит үр дүнд хүргэх ёстойг хэлж байлаа.

Түүнчлэн намын дотоод соёлыг төлөвшүүлж, бүх шатанд эв нэгдлийг хангаж, хэрэв намын дүрэм зөрчсөн гишүүд байвал тэдэнд хариуцлага тооцохыг ч хатуу анхааруулав.

Ард түмний дэмжлэгээр сонгогдсон УИХ-ын зарим гишүүд тухайн бүс, тойрог руугаа эргэх холбоотой ажиллах, намын анхан шатны нэгжийг дэмжих, тэнд ажиллах буй гишүүдийн цалин, урамшуулалд анхаарах шаардлагатайг хэлэв.

Мөн бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилт, бодит үр дүнгийн талаар намын удирдлагуудаас тодруулж, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого, шийдвэрүүд иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг ч хөндлөө.