Цагаанхайрхан сумын гишүүдийн саналыг цаашдын үйл ажиллагаанд тусгана

Админ

2026.06.28
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Цагаанхайрхан суманд ажиллалаа.

Ажлын хэсэг Завхан аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Д.Пүрэвдорж, Цагаанхайрхан сумын Монгол Ардын Намын хорооны дарга Б.Анхбаяр нарын хамт намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион байгуулж, 130 гаруй хүн оролцов.

Уулзалтаар Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, Засгийн газрын бодлого, шийдвэр, хэрэгжүүлж буй онцлох ажлуудын талаар мэдээлэл өглөө. Харин Эрүүл мэндийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга М.Бүрэнтөгс Монгол Ардын Намын E4 стратеги, E-NAM 3.0 платформын талаар танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

Уулзалтын үеэр ахмад гишүүд намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, үр дүнтэй зохион байгуулах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийг намын үйл ажиллагаанд идэвхтэй татан оролцуулах, нам, төрийн талаарх ойлголтыг нь төлөвшүүлэх, намын байгуулалтын ажлыг төлөвлөгөө, гүйцэтгэлд суурилан хэрэгжүүлэх талаар санал, зөвлөмж өгч байлаа.