Цэцэн-Уул сумын иргэдтэй уулзаж, намын бодлого, хөтөлбөрөө танилцууллаа

Админ

2026.07.01
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Хяналтын Ерөнхий Хорооны дарга П.Мөнхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Цэцэн-Уул суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй хууль тогтоомж, Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын санал хүсэлт, асуултад хариулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга, СДМЭХ-ны Баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга, Бага хурлын гишүүн П.Цолмон “Эрх чөлөөний дөрвөн зам – Дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт болон төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн “Гишүүн төвтэй E4 стратеги” болон “ENAM 3.0” платформын талаар танилцуулга хийв.

Уулзалтын төгсгөлд Монгол Ардын Намын дарга Н.Учралын мэндчилгээг Цэцэн-Уул сумын иргэд, гишүүд, дэмжигчдэд уламжилж, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, салбартаа манлайлан ажиллаж буй гишүүдэд хүндэтгэл үзүүллээ.