“Чөлөөлье” бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэв

Админ

2026.06.30
Түүхэн товчоон

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөрөөр ахлуулсан баг  Завхан аймгийн  Тэлмэн суманд 2026 оны зургаадугаар сарын 24-ны өдөр  ажиллалаа.

ХЕХ-ны дарга П.Мөнхтөр тус сумын Монгол Ардын намын хорооны  гишүүдтэй хийх уулзалтыг нээж  “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, намын гишүүдийн сонирхсон асуултад тодорхой  хариултыг өгч, олон жил идэвх зүтгэлтэй ажилласан намын гишүүдэд шагнал гардууллаа.

Мөн Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр уулзалтад оролцож орон нутагтаа хийж хэрэгжүүлж буй ажлын явц байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр зэргээс танилцууллаа. 

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга, СДМЭХ-ны Баруун бүс хариуцсан Нарийн бичгийн дарга, Бага хурлын гишүүн П.Цолмон  “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэв.

Мөн “Гишүүн төвтэй E4 стратеги” түүний хүрээнд хийгдэж байгаа “ENAM 3.0” платформын  талаар сургалт мэдээллийг хийлээ.

Энэ үеэр тус сумын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, намын удирдлагуудын мэндчилгээг уламжиллаа.