Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.07.01/ болж Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ итгэл үзүүж, төр-иргэний харилцан итгэлцлийг дэмжих, хүнд суртал, давхардсан зохицуулалт, тодорхойгүй шаардлагыг арилгаж, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх ёсонд суурилсан хариуцлагатай төрийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг хурдасгах нь зүйтэй гэж үзэн "Чөлөөлье” үндэсний санаачилгыг эхлүүлсэн юм.


