Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас “Ардын нам-Ард түмэндээ” аяныг орон даяар өрнүүлж байгаа билээ.
Тодруулбал, Монгол Ардын намаас болон УИХ, Засгийн газраас явуулж буй бодлого, шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлууд, Монгол Ардын намын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”, гишүүн төвтэй E4 стратеги, намын гишүүдийн бүртгэл, харилцааны Enam 3.0 платформын талаар танилцуулах, иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох зорилготой юм.

Тэгвэл энэ удаад “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулсан баг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ажиллалаа.

Уулзалтад Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дарга, Засаг дарга Л.Төмөрбаатар, Мөрөн сумын намын дарга Х.Тайванбаяр болон холбогдох албан хаагчид оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ыг мөрөнчүүдэд танилцуулсан юм.

Мөн Монгол Ардын намын дарга Н.Учралын УИХ-ын даргаар ажиллаж байхдаа санаачлан хэрэгжүүлж эхэлсэн “Нарлаг монголын малчин” хөтөлбөр, намын үйл ажиллагаа, Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, төсөл, арга хэмжээ, Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл, танилцуулга хүргэв.

Мөрөн сумын иргэдийн зүгээс орон нутгийн хөгжил, ажлын байр, цалин орлого, тэтгэвэр тэтгэмжийн хүрэлцээ, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээний хүртээмжтэй холбоотой асуудлыг хөндөж, цаашид төр, засгийн бодлогод тусган шийдвэрлүүлэх саналуудаа илэрхийллээ.






