Монгол Ардын Намын дэргэдэх Эрүүл мэндийн бодлогын хорооноос "Уламжлалт анагаах ухаан: Уламжлал, шинжлэх ухаан, ирээдүйн хөгжил" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл оролцож, салбарын бодлого, чиглэлээр байр сууриа илэрхийлэв.


Хэлэлцүүлэг дараах гурван дэд сэдвийн хүрээнд өрнөлөө. Үүнд:

Хэлэлцүүлэгт салбарын эрдэмтэн, судлаачид, эмч, мэргэжилтнүүд оролцож, уламжлалт анагаах ухааны хөгжлийн чиг хандлага, нотолгоонд суурилсан судалгаа, эрх зүйн шинэчлэл, мэргэжлийн боловсрол, хүний нөөцийн бодлогын талаар санал бодлоо солилцсон нь бодлого боловсруулах үйл явцад чухал ач холбогдолтой боллоо.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Эрүүл мэндийн бодлогын хорооны хурлаар хэлэлцэж, улмаар Монгол Ардын Намын удирдлагууд болон Бага хуралд танилцуулах аж.

Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд:
- Салбарын оролцогч талуудын хамтын ажиллагаа, эргэх холбоо бэхжих;
- 2027–2028 онд хэрэгжүүлэх салбарын бодлого, үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, тулгамдсан асуудлыг нэгтгэн боловсруулах;
- Салбарын төлөөллийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх;
- Салбарын суурь судалгааны мэдээллийг бүрдүүлэх;
- Судалгаанд үндэслэсэн бодлого, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаанд тусгах санал, зөвлөмжийг боловсруулах;
- Оролцогчдын саналд тулгуурласан, бодит хэрэгжилттэй, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлогын үндэс суурийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүллээ.






