Говь-Алтайд Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн холбооны салбарыг байгууллаа

Админ

2026.09.10
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

Энэ хүрээнд Говь-Алтай аймагт тус холбооны салбарыг шинээр байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдын  төлөөллийг оролцуулсан хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд аймгийн МАН-ын хорооны дарга Б.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Батлах хамгаалахын сайд Д.Батлут болон зарим хэлтэс, агентлагийн удирдлага оролцов.

Салбар холбооны тэргүүнд Н.Жаргаланг 100 хувийн саналаар баталж,  тэргүүлэгч гишүүдийг сонгон, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, чиглэл, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Цаашид салбар холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж, тэдний санал, хэрэгцээ шаардлагыг орон нутгийн бодлого, шийдвэр гаргалтад тусгах, нийгэмд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

“Хэнийг ч орхигдуулахгүй, хүн бүрийн оролцоог хангах” зарчмыг эрхэмлэн, Говь-Алтай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хамгааллыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар боллоо.