Монгол Ардын нам Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (АУТНОУБХ) буюу International Conference of Asian Political Parties (ICAPP)-ын Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдааныг анх удаа Монгол улсад зохион байгуулж, “Дижитал эрин үе дэх Азийн трансформаци: Хиймэл оюуны сорилт” сэдвийн хүрээнд хуралдсан. ICAPP-ын Удирдах зөвлөлийн хурлын төлөөлөгчид өнөөдөр /2026.06.27/ Монгол улсын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг дэмжиж, мөн ирэх 8-р сард болох НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн 17-р бага хурлыг угтаж ийнхүү ICAPP-ын удирдах зөвлөлийн гишүүд 20 ширхэг нарс мод тарьж, ICAPP-ийн нэрэмжит төгөл байгууллаа. Түүнчлэн улс орнуудын хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлэхийг бэлгэдэн өөрсдийн үүсгэн байгуулсан “ICAPP төгөл”-ийг дараа дараагийн хурлын үеэр төлөөлөгч нар ирж нэмэгдүүлэн, тарьсан модоо усалж байх боломжтой болж байна.


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд 30 төрөл зүйлийн 180 мянга гаруй мод 98 хувийн ургалттай ургаж байгаа бөгөөд нарс мод нь 30-40 метр хүртэл өндөр ургадаг, агаарыг маш сайн ялгаруулдгаараа онцлог. Ийм сайхан эх оронд айлчлан ирээд, үзэсгэлэнтэй сайхан байгальд мод тарьж, Монгол Улсын 2030 он гэхэд “тэрбум мод” тарих зорилтод нь хувь нэмрээ оруулсандаа баяртай байгаагаа ICAPP-ын төлөөлөгч нар хэлж байлаа.






