Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 4-6-нд болж буй Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Ерөнхий Ассамблейн 13 дугаар чуулганы Удирдах зөвлөл хуралдаж, 2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

Удирдах зөвлөлийн хурлаар ICAPP-ын Залуучуудын жигүүрийн тэргүүнээр МАН-ын даргын зөвлөх Б.Баттүшигийг томилж, Залуучуудын жигүүрийн 2027 оны хурлыг Монгол Улсад зохион байгуулах шийдвэрийг тус тус хэлэлцэж батлав.
Монгол Ардын Нам тус байгууллагын эмэгтэйчүүдийн болон залуучуудын хурлыг 2023, 2024 онд, Байнгын хорооны 45 дугаар хуралдааныг 2026 онд Монгол Улсад зохион байгуулж байсан.





