Монгол Ардын Намын дэргэдэх Улс төрийн манлайллын академийн “LEAD THE LEADERS” манлайллын цогц хөтөлбөрийн хүрээнд ээлжит сургалтаа Баян-Өлгий аймгаас /2026.09.05/ эхлүүлж, Ховд, Увс аймагт амжилттай үргэлжлүүлэв.

Ховд аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг хөтөлбөрт оролцсон гишүүддээ батламж гардуулж амжилт хүслээ.

Мөн Увс аймагт улс төрийн манлайлал, орчин үеийн ур чадвар, багаар ажиллах чадавхыг хөгжүүлэх зорилготой “LEAD THE LEADERS” хөтөлбөр хоёр өдрийн турш болов.

Хөтөлбөрийн нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Б.Заяабал, Увс аймгийн МАН-ын хорооны дарга Б.Одгэрэл нар оролцогчдод хандан үг хэлэв.

Тус хөтөлбөрөөр орон нутгийн намын хорооны гишүүд манлайлал, багийн ажиллагаа, илтгэх ур чадвар, улс төрийн карьер төлөвлөлт, орчин үеийн технологи, AI ашиглалт зэрэг сэдвээр мэдлэг, ур чадвараа хөгжүүлж, орон нутгийн манлайллаа шинэ түвшинд хүргэхэд чиглэсэн практик сургалтуудад хамрагдсан юм.












