Монгол Ардын Намын дэргэдэх Улс төрийн манлайллын академийн “LEAD THE LEADERS” манлайллын цогц хөтөлбөрийн хүрээнд ээлжит сургалтаа Баян-Өлгий аймгаас /2026.09.05/ эхлүүлж, амжилттай өндөрлөсөн юм.

Хөтөлбөрийн хаалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга С.Зулпхар, Баян-Өлгий аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Х.Нурбахыт нар оролцогчдод сертификат гарлуулав.

Хөтөлбөрт оролцогчид:
🔹 Нэгдэхүй
🔹 Гишүүн төвт Е4 стратеги
🔹 Дипломат ёс ба протокол
🔹 Нийгмийн инновацын төсөл
🔹 Ялалтад хөтлөх стратеги
🔹Чөлөөлье
🔹Улстөрчийн алсын хараа зэрэг сэдвээр суралцаж, багаар ажиллан төсөл бодлого боловсруулан суралцсан байна.

“LEAD THE LEADERS” улс төрийн манлайлагч бэлтгэх цогц хөтөлбөр баруун бүсэд үргэлжилж өнөөдөр /2026.09.09/ Ховд аймагт нээлтээ хийлээ.

Ховд аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг оролцогч гишүүдэд хандан үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

“LEAD THE LEADERS” хөтөлбөрөөр оролцогчид улс төрийн манлайлал, үр дүнтэй багийн ажиллагаа, илтгэх ур чадвар, хиймэл оюуны хэрэглээ, гишүүн төвтэй стратеги, улс төрийн алсын хараа, карьер төлөвлөлт зэрэг орчин үеийн манлайлагчдад шаардлагатай мэдлэг, ур чадвараа хөгжүүлнэ.








