Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Админ

2026.06.24
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзаж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

Ерөнхий сайд Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах ажлуудыг хэрэгжүүлж буйгаа онцлоод банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.

Тухайлбал, УИХ-д өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар гаднын банк үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Үр дүнд нь Какаобанкаас эхлээд Солонгосын нөлөө бүхий хэд хэдэн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг илэрхийллээ.