Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист Нам (ХКН) байгуулагдсаны 105 жилийн ойн хурал болон хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.

Ойн баярын хуралд Монгол Улсын Их хуралд суудалтай таван намын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, Хятадын коммунист намын олон амжилтын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын мэндчилгээг Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн уншиж танилцууллаа.

Уг арга хэмжээнд МАН-ын дэргэдэх Стратеги академийн захирал Т.Ням-Осор Хятадын коммунист намын 105 жилийн түүх болон Хятадын орчин үеийн шинэчлэлээс сургамж болгон авч болох туршлага сэдвээр илтгэл тавив.



