Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо хамтран “Policy Meeting” цуврал уулзалтыг зохион байгуулдаг.
Энэ удаагийн /2026.11.13/ уулзалтын 10 дахь зочноор намын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ оролцож, “Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт: Явц ба үр дүн” сэдвээр танилцууллаа.
Монгол Ардын Намаас 2024 оны сонгуульд дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, салбар бүрээр сайн хэрэгжсэн зүйл заалтууд, мөн бага хувьтай болон хэрэгжиж эхлээгүй зүйл заалт, түүний шалтгааны талаар мэдээлэл өгөв.
Мөрийн хөтөлбөр одоогоор 40.3 хувийн хэрэгжилттэй байгаа бөгөөд нийт 616 зүйл заалтаас ихэнх нь хэрэгжиж эхэлсэн бөгөөд 55 зорилт 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хүний хөгжилд чиглэсэн бодлого тэргүүлэх гүйцэтгэлтэй байгаа бол цаашид анхаарах нь бүсчилсэн хөгжил, засаглал ба хүний эрх, шүүхийн хараат бус байдал хоцрогдолтой үнэлэгджээ.

Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын 11 хорооны оролцоотойгоор олон улсын MARPOR аргачлалаар хийсэн тул илүү нарийвчлалтай, бодит үнэлгээг гаргасан байна.

Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь хэмжээнээс гэхээс илүүтэй хувь хүний хөгжил, амьдрал, орчин хэр сайжирсан бэ, ямар эерэг нөлөө гарч байгаад үнэлгээ өгөх нь илүү чухал гэж үзэж байгаагаа Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ тодотгов.




