Монгол Ардын Намын удирдах ажилтны Төв болон Хойд бүсийн зөвлөгөөн өнөөдөр /2026.10.10/ Орхон аймагт болж байна. Зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал оролцож Эрх чөлөөний дөрвөн зам “Чөлөөлөлт-2030” сэдэвт хөгжлийн чиглэл танилцууллаа.

Танилцуулгад эдийн засаг 7.7 хувиар өссөн, үүнд уул уурхай 31.5, хөдөө аж ахуй 11.3, тээвэр 21.5, барилга 7.9 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй ч худалдаа саарсан байна. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар инфляц 12.9 хувьд хүрсэн нь мах, шатахууны үнэ голлон нөлөөлж байгаа. Айл өрхийн бодит орлогыг дэмжихийн тулд төр зардлаа танаж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зарцуулахаар энэ 2026 оны төсвийн тодотголд тусгасан. Ямар ч тохиолдолд Засгийн газар ард түмнээсээ төсөв харамлахгүй гэж Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал Төв болон Хойд бүсийн зөвлөгөөний үеэр онцлов.

Иргэдийн ахуйг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх хүрээнд Засгийн газраас онцлох 9 шийдвэр гаргаад байна. Оюутолгойн өгөөжийг иргэдэд хүртээх, тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, олон улсын лаборатори сургууль, эрчим хүчний хэмнэлттэй сургуультай болох, эмийн үнийн дарамтаас чөлөөлөх, 16 мянган айл орон сууцтай болох, орон сууцны урьдчилгаа төлбөрийг 15 хувь болгохоор зорьж байна.