Н.Учрал: Эмэгтэйчүүдийн бүтээлч хандлагыг дэмжсээр байна

Админ

2026.10.11
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Бүтээлч өсөлт–2026” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Хойд бүсийн чуулган өнөөдөр /2026.10.11/ Орхон аймгийн Kumo Arena-д эхэллээ.

Чуулганд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг болон Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл гэсэн өргөн бүрэлдэхүүн оролцож байна.

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэхдээ эмэгтэйчүүдийн бүтээлч хандлагыг ямагт дэмжсээр байгаагаа онцлов.

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа WOMEN таван тулгуурт бодлогоо танилцуулж байна.

Энэ чуулганаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, бүс нутгийн үйлдвэрлэл, бизнесийн хөгжлийн боломж, тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэнэ.

Чуулганы үеэр Орхон, Булган, Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.