Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.11.18/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр Гашуунсухайтын төмөр зам, оффтейк гэрээтэй холбоотой бүх асуудлыг хөндлөнгийн аудитаар шалгуулна гээд “Монгол Ардын намын даргын хувьд намын санхүүгийн үйл ажиллагаанд 2018 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Үндэсний аудитын газар болон хараат бус аудитын газар оруулахыг намын Ерөнхий Нарийн бичгийн даргад үүрэг өгсөн. Намайг намын дарга байх хугацаанд санхүү нь ил тод, нээлттэй байх ёстой. Миний хувьд өөрийн бодлого зарчмаар ажиллана. Хууль шүүхийн өмнө, хяналтын байгууллагын өмнө ижил тэгш байна. Мөн Улс төрийн намын тухай хуулиараа ч бусад улс төрийн нам дотооддоо аудит оруулах ёстой” гэж үзэж байгаагаа илэрхийллээ.



