
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын эдийн засгийн тогтворгүй байдалтай уялдуулан төрийн байгууллагуудыг бүх шатандаа хэмнэлтийн горимд шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гаргасныг мэдэгдлээ.
Тэрбээр Засгийн газрын өнөөдрийн /2026.08.05/ ээлжит хуралдааны үеэр төрийн зардлыг оновчтой болгох, иргэдэд нэмэлт ачаалал үүсгэхгүй байх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Төрийн зардлыг бууруулах хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ
Засгийн газрын тогтоолоор хууль тогтоомжид заасан үүрэг, Засгийн газрын албан ёсны шийдвэр, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээс бусад:
-Форум, уулзалт, зөвлөгөөн
-Баяр наадам, тэмдэглэлт ой
-Олон нийтийн арга хэмжээний санхүүжилтийг түр зогсоох
-Урьдчилан төлөвлөсөн боловч шаардлагагүй гадаад томилолтуудыг цуцлах шийдвэр гаргалаа.
Мөн салбарын яамд болон төрийн бүх шатны байгууллагууд бүсийн хэмжээний чуулган, арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиглэл өглөө.
Цахим ажлын горимыг нэмэгдүүлнэ
Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төрийн албан хаагчдын 30 хүртэлх хувийг цахимаар ажиллуулах чиглэл өгч, байгууллага бүр өөрийн онцлогт тохирсон цахим ажлын хуваарь гарган хэрэгжүүлэхээр боллоо.
Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал төрийн зардлыг хэмнэж, төсвийн сахилга бат, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чухал алхам болохыг онцоллоо.

