Наадмын хүндэтгэлийн арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн гишүүдээ хүлээн авлаа

Админ

2026.07.13
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Хүй долоон худагт зохион байгуулж буй баяр наадмын хүндэтгэлийн арга хэмжээ зургаа дахь өдрөө үргэлжилж, нийслэлийн Сүхбаатар дүүргийн гишүүдийн төлөөллийг хүлээн авлаа.

Арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал оролцож байна.

Тэрбээр Сүхбаатар дүүргийн намын гишүүдэд баяр наадмын мэндчилгээг дэвшүүлэн Засгийн газрын зүгээс ахиц гаргасан түүхэн ажлынхаа талаар буюу Оюутолгойн хэлэлцээрийг үр дүнд хүргэсэн гэдгээ онцлов. 

Мөн тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, илүү олон жил төлсөн нь илүү тэтгэвэр авдаг шударга зарчим руу шилжих боломжтой болж дуусдаггүй үргэлжилсэн олон жилийн яриаг дуусгаж чадсан, татварын шинэчлэлийг хийсэн  зэрэг 100 хоногийн онцлох ажлуудаасаа танилцууллаа. 

Мөн МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Х.Алтаншагай, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга М.Говьсайхан, дэд дарга О.Бат-Өлзий, Г.Тэлмэн, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин болон намын бусад удирдлагын төлөөлөл арга хэмжээнд оролцлоо.

Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга М.Говьсайхан намын анхан, дунд шатны нэгжид хүрэх, тэнд ажиллаж байгаа гишүүдээ сонсох, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Гишүүн төвтэй E4” стратеги, түүнийг хэрэгжүүлэхээр гишүүдийнхээ бүртгэл харилцаанд нэвтрүүлсэн Enam 3.0 платформыг товч танилцууллаа.

Түүнчлэн “Ардын нам-Ард түмэндээ” аяныг орон даяар өрнүүлж намын бодлого, Засгийн газрын шийдвэр зэргийг танилцуулж гишүүд, дэмжигчдэдээ илүү ойр ажиллаж, тэднийхээ дуу хоолой, санал санаачилга, шүүмжлэлийг хүлээн авч цаашдын хөтөлбөр, бодлогодоо тусгахаар ажиллаж байгааг Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга М.Говьсайхан онцолсон юм.

Энэ удаад “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн найман мянга гаруй гишүүнийг Хүй долоон худагт хүлээн авч, бодлого, шийдвэрээ танилцуулж буй нь энэхүү арга хэмжээг бөгөөд Сүхбаатар дүүргийн МАН-ын 1500 орчим гишүүнийг хүлээн аваад байна.