Намын анхан шатны гишүүд, иргэдтэй нээлттэй уулзалт зохион байгууллаа

Админ

2026.06.27
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Анар, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Хэрлэнчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Биндэр суманд ажиллаж, иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН-ын Технологи, инновацын бодлогын хорооны нарийн бичгийн дарга С.Мөрөн болон орон нутгийн намын байгууллагын төлөөлөл ажиллаж, сумын иргэд, намын гишүүд, дэмжигчид, ахмад гишүүдийн төлөөлөлтэй санал солилцов.

Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Монгол Ардын Намын "Гишүүн төвтэй Е4 стратеги", E-Nam 3.0 платформ, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй "Чөлөөлье" санаачилгын талаар мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариуллаа.

Ахмад гишүүд намын эв нэгдэл, хариуцлага, сахилга батыг бэхжүүлэх, анхан шатны гишүүдийн оролцоо, итгэл үнэмшлийг хадгалах, намын бодлого, шийдвэрийг иргэдэд ойлгомжтой, нээлттэй тайлбарлахын ач холбогдлыг онцолж байв.

Хэнтий аймгийн биндэр суманд тулгамдаж буй асуудал, иргэдийн амьжиргаа, тэтгэвэр, төрийн үйлчилгээний хүртээмж, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой санал, хүсэлтээ илэрхийлж байлаа.

Ажлын хэсгийн зүгээс Биндэр сумын иргэд, намын гишүүд, ахмад гишүүдээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийлэв.

"Ардын нам – Ард түмэндээ" аян нь иргэд, намын анхан шатны гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг сонсож, тэдний санал санаачилгыг намын бодлого, шийдвэрт тусгах зорилготой бөгөөд орон даяар үргэлжилж байна.