Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, бүх төрлийн мэдээллийг Enam 3.0 платформоор авах боломжтой

Админ

2026.06.25
Үйл явдлын мэдээ

Орон даяар өрнөж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Монгол Ардын намын  хорооны тэргүүлэгч, гишүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар МАН-ын Е4 стратеги, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, мөн анхан шатны гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, намын үйл ажиллагааг илүү нээлттэй хүртээмжтэй болгох Enam 3.0 платформын талаар гишүүдэд танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

Enam 3.0 платформыг ашигласнаар намын гишүүд хаанаас ч холбогдож, санал хүсэлтэй илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүрэх боломжтой бөгөөд намын дүрэм, мөрийн хөтөлбөр болон бүх төрлийн мэдээллийг нэгтгэн түргэн шуурхай, цаг алдалгүй авах боломж бүрдсэнийг онцлов.

Уулзалтын дараа Сүмбэр сумын намын ахмад гишүүдийнхээр зочилж, санал сэтгэгдлийг сонсож, нээлттэй ярилцлага өрнүүллээ.