Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гишүүд, дэмжигчдэдээ зориулан Хүй долоон худагт зохион байгуулж буй хүндэтгэлийн арга хэмжээ үргэлжилж байна.

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын зарим хорооны гишүүд, дэмжигчдийг хүндэтгэн хүлээн авах арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар оролцож баяр наадмын мэндчилгээ хүргэж үг хэллээ.

Тэрбээр намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах чиглэлд намын хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, намын дарга Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын амжилттай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хууль, тогтоол, энэ дундаа Оюутолгойн хэлэлцээрт гаргасан түүхэн амжилт, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулах хэлэлцээрийг хийж чадсан зэргийг танилцуулсан юм.


Мөн энэхүү арга хэмжээнд намын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Занданшатар, Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөр, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Цэнд-Аюуш, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Н.Мөнх-Оргил болон намын удирдах албаны бусад төлөөлөл оролцож байна.








