Намын стратеги, бодлого, төлөвлөгөөг Хотонт сумын гишүүд, дэмжигчдэд хүргэлээ

Админ

2026.06.24
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд гишүүд дэмжигчидтэйгээ хийж буй уулзалт, хэлэлцүүлэг Архангай аймгийн Хотонт суманд үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, МАН-ын Орон нутаг ,намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Гомбодорж нар Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлууд болон МАН-ын стратеги, бодлого, төлөвлөгөө, Архангай аймгийн хийж хэрэгжүүлсэн ажлууд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх танилцуулгуудыг хийж сумын иргэдийн саналыг сонсож, хариулт өглөө.

Тус уулзалт, хэлэлцүүлэгт Хотонт сумын Засаг дарга, Хотонт сумын МАН-ын хорооны дарга П.Батжаргал болон сумын намын хорооны 6 үүрийн нийт 200 гаруй гишүүд дэмжигчид оролцож байна.