Орхон аймгийн МАН-ын хороо 50 жилийн ойгоо тэмдэглэлээ

Админ

2026.09.21
Үйл явдлын мэдээ

Орхон аймгийн Монгол Ардын Намын хорооны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт /2026.09.18/ боллоо.

Ойн арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр оролцож, намын дарга Н.Учрал, Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын дэвшүүлсэн мэндчилгээг уламжиллаа.

Мэндчилгээнд “Орхон аймгийн Монгол Ардын Намын хороо байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан намын нийт гишүүд, дэмжигчдэдээ баярын мэнд дэвшүүлье.

Улс төрийн намын хөгжил, төлөвшилд бодитой хувь нэмэр оруулж, Улсын Их Хурал, Засгийн газар, намын бодлого, зорилт, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд эргэх холбоо, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэн үр бүтээлтэй ажиллаж байгаа Орхон аймгийн Монгол Ардын Намын хорооны хамт олондоо эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.

Мөн Орхон аймгийн Монгол Ардын Намын хорооны 50 жилийн ойн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, орон нутгийн удирдлагууд, намын хорооны үе үеийн удирдлага, ахмад зүтгэлтнүүд, намын гишүүд, дэмжигчид болон иргэдийн төлөөлөл оролцов.

1976 оны нэгдүгээр сарын 16-нд 300 гаруй гишүүд оролцсон бүх нийтийн хурлаар Эрдэнэт хотын намын хороог байгуулж, 31 хүний бүрэлдэхүүнтэй намын хороо, гурван хүний бүрэлдэхүүнтэй шалган байцаах комиссыг сонгосон нь Эрдэнэт хотын Намын байгууллагын 50 жилийн түүхийн эхлэл болж байлаа.