Социал Демократ Монголын Оюутны Холбоо, Student Leadership Academy-тай хамтран зохион байгуулж буй S300 хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуус дөрөв дэх өдрийн /2026.11.12/ сургалтаар дуу оруулагч, гавьяат жүжигчин Ө.Наранбаатараас дуу хоолойн урлаг, ярих ур чадварын талаар мэдлэгээ тэллээ.

Кинонд дуу оруулах өнгө аяс, хоолойн цар хүрээ, хэмжээ, өнгө зэрэг чухал чанаруудын талаар онцолж танилцуулсан юм.

Оюутан залуус камерын өмнө чөлөөтэй ярьж, өөрийн бичлэгээ хийж сурах ур чадварын талаар зочин багшаас ихээхэн сонирхож байв.


Мөн Student Leadership academy-ийн сургагч багш Ж.Олжас цагийн менежмент ба ажлын бүтээмж сэдвийн хүрээнд ажилдаа, гэр бүлдээ үнэт цаг заваа хэрхэн зөв хуваарилан зарцуулах тухайд үе тэнгийн оюутан залуустай санал бодлоо хуваалцан харилцан ярилцав.

Энэ үеэр Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Рэнцэнжүгдэр оюутан залуусын дунд удахгүй зарлахаар төлөвлөж буй шинэ төслөө танилцуулсан юм.

Энэ удаагийн S300 хөтөлбөрийн эхний долоо хоногийн сургалтад баруун бүсийн Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймгаас их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутан, залуус хамрагдаж салбар бүрийн туршлага, мэдлэгээс суралцаж, шинэ санаа, боломж, эерэг хандлагаас суралцсаар байна.










