“SDCUP-2026”: Спортын их наадамд 1000 орчим оюутан залуус оролцож байна

Админ

2026.10.17
Үйл явдлын мэдээ

Социал Демократ Монголын Оюутны Холбооны “SDCUP–2026” спортын их наадам өнөөдөр /2026.10.17/  эхэллээ.

Тус наадамд 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн салбар холбоодын 1000 орчим оюутан залуус оролцож, спортын таван төрлөөр өрсөлдөж байна.

Наадмын нээлтэд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Социал Демократ Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Н.Лхагвабаяр, Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга С.Мөнхчулуун нар оролцож,баг тамирчдад амжилт хүслээ.

“SDCUP–2026” нь улс орны өнцөг булан бүрийн оюутан залуусыг нэгтгэж, спортоор дамжуулан нөхөрлөлөө бэхжүүлэх, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх, харилцан суралцах боломжийг бүрдүүлж байна.

Спортын их наадам өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилж, оролцогчид сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, дартсын төрлөөр хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин, аваргуудаа тодруулна.