Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо Сэлэнгэд салбартай боллоо

Админ

2026.10.07
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны салбарыг Сэлэнгэ аймагт байгуулах анхдугаар чуулган өчигдөр /2026.10.06/  боллоо.

Чуулганд Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам оролцов. Энэ үеэр тус холбооны зорилго, бодлого, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, Сэлэнгэ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцлоо.

Тус арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн СДХБИХ-г албан ёсоор байгуулж, тэргүүнээр Ерөө сумын иргэн Ч.Алтантуяаг сонгов.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг зөвхөн халамжийн бодлогоор бус, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, хүртээмжтэй орчин, нийгмийн тэгш оролцоог хангах цогц бодлогоор шийдвэрлэх шаардлагатайг хурлын үеэр онцолж хэлэлцлээ.