SDPD: Хамтын ажиллагаагаа бэхжүүлж бодлогод нөлөөлнө

Админ

2026.10.20
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо /SDPD/, Фридрих-Эбертийн сан, Улс төрийн манлайллын академи хамтран “Эв санааны нэгдлээс нөлөөлөл рүү” манлайллын сургалтыг гурав хоногийн хугацаанд зохион байгууллаа.

Тус сургалтад холбооны SDPD холбооны Удирдах зөвлөл, Бага хурал, Хяналтын хорооны 40 гаруй гишүүн хамрагдав.

Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэдний дуу хоолойг нийгэм болон бодлого тодорхойлох түвшинд хүргэх, улс төрийн манлайлал болон нөлөөллийн компанит ажил зохион байгуулах чиглэлээр мэдлэг чадвараа дээшлүүлж, туршлага солилцсон юм.

Энэхүү сургалтаар оролцогчид бодит асуудалд суурилсан нөлөөллийн ажил төлөвлөн өрсөлдсөн бөгөөд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал шалгарсан шилдэг төсөлд дэмжлэг үзүүлж, гишүүдийнхээ санаачилгыг ажил хэрэг болгоход хувь нэмэр орууллаа.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, SDPD холбооны ерөнхийлөгч О.Саранчулуун, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Б.Сарангуа, Улс төрийн манлайллын академийн захирал Б.Золбадрал нар оролцож, сургалтад амжилттай хамрагдсан оролцогчдод сертификат гардуулав.

Энэхүү сургалт нь гишүүдийнхээ дотоод эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах бодит нөлөөллийн ажлуудыг эхлүүлэх том түлхэц боллоо.