Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг Шилүүстэй суманд ажиллах үеэрээ ахмад гишүүн Ч.Жамъяансүрэн, Д.Оргодол, Ж.Ичинноров нарынд зочлон, Монгол Ардын намын дарга Н.Учралын мэндчилгээг уламжилж, намын идэвх зүтгэлтэй, салбартаа тэргүүлэгч гишүүдэд шагнал гардууллаа.


Иргэд, намын гишүүдийн дуу хоолойг сонсож, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан шийдвэр гаргахаар ажиллаж байгаа нь “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго юм.

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Завхан аймгийн Шилүүстэй суманд үргэлжилсэн бөгөөд намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг тэргүүтэй баг гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, Засгийн газрын шийдвэр болон Монгол Ардын намын бодлого, гишүүн төвтэй E4 стратеги, Enam 3.0 платформын талаарх мэдээллийг өгч, гишүүд, дэмжигчдийн санал бодлыг сонсож, сонирхсон асуултад хариулт өглөө.
Нутгийн иргэд залуучуудын нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих, залуу малчин хөтөлбөр хэрэгжүүлэх, орон нутагт хүн ам зүйн бодлого алдагдсан талаар онцгойлон анхаарахыг хүслээ.
Намын даргын дэвшүүлсэн Е4 стратеги нь анхан шатнаас эхэлнэ, гишүүний оролцоонд тулгуурлана, ил тод хэмжигдэхүйц байна, хариуцлага, эргэх холбоотой байхаар дөрвөн зүйлд чиглэж байгаа бөгөөд намын гишүүд өмнө нь дэмждэг, дагадаг байсан бол Е4 стратеги хэрэгжсэнээр оролцдог, нөлөөлдөг, манлайлдаг болох юм.









