Монгол Ардын Нам дэргэдээ Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн холбоог албан ёсоор /2026.06.21/ байгуулж, УИХ-ын гишүүн О.Саранчулууныг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон.
Тэгвэл тус холбооны хамгийн анхны салбарыг нийслэлийн Багануур дүүрэгт өнөөдөр /2026.09.09/ байгуулж, тэргүүнээр Т.Мөнхбатыг 85.7 хувийн саналаар сонголоо.

Мөн Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн холбооны анхны салбар зөвлөл байгуулах хуралд оролцсон төлөөлөгчид бусад тэргүүлэгч гишүүдийг сонгон баталж, цаашдын үйл ажиллагааны зорилго, чиглэлээ тодорхойллоо.

Тус хуралд СДХБИХ-ны дэд ерөнхийлөгч Б.Сарантуяа, Удирдах зөвлөлийн гишүүн М.Бүрэнтөгс, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Чимэдрагчаа, Багануур дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, НИТХ-ийн төлөөлөгч, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, тус дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч, Засаг даргын орлогч Б.Балжинням, тус дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч, Багануур дүүргийн ИТХ-ын дарга П.Төгөлдөр нар оролцож, анхны салбар зөвлөлийг байгуулах үйл ажиллагааг дэмжин ажиллалаа.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш боломжийг бүрдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах болно.











