Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийн намын хорооны гишүүддээ зориулж, хүндэтгэлийн арга хэмжээг Хүй долоон худагт зохион байгуулж байна. Энэ удаа Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны 300 гаруй гишүүнийг хүлээн авч, уулзлаа.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Ж.Батсайхан, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Х.Алтаншагай, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга М.Говьсайхан,

Хүндэтгэлийн арга хэмжээг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: Монгол Ардын Намын нийт гишүүдэд Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлж, Монгол Ардын Намын дарга Н.Учралын мэндчилгээг уламжиллаа.

Мөн Монгол Ардын Намын даргын бодлого, үйл ажиллагаа, “Ардын нам-Ард түмэндээ” аян, "Чөлөөлье" санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд болон тэтгэврийн шинэчлэлийн талаар намын ахмад гишүүдэд мэдээлэл өглөө. Түүнчлэн эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг стратегийн томоохон төслүүдийг эрчимжүүлэн хэрэгжүүлж буй талаар танилцууллаа.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны нэр бүхий гишүүдэд салбарын болон намын шагналыг гардуулж, намын үйл хэрэг, улс орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэлийг нь үнэлэн шагнаж урамшууллаа.
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны гишүүдийг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ долдугаар сарын 8-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үргэлжилнэ.










