Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Банзаржавын Баасанжавын мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэндчилгээ хүргэлээ.
Банзаржавын Баасанжав нь 1906 онд Ховд аймгийн Мянгад хошуунд төрсөн бөгөөд 1936-1940 оны хооронд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны Нарийн бичгийн даргын албыг хашиж, намын бодлого, зохион байгуулалтын ажлыг удирдан чиглүүлж явсан юм.

Ойг тохиолдуулан МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун Банзаржавын Баасанжавын гэр бүлийн төлөөллийг өнөөдөр /2026.09.09/ хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, Ерөнхий Нарийн бичгийн даргын мэндчилгээг уламжиллаа.
Мэндчилгээг Б.Баасанжавын ач, намын ахмад гишүүн Ч.Өлзийбат, “Баасанжав” сангийн тэргүүн Т.Мягмарсүрэн нарт гардуулав. 






