Өмнөдэлгэр суманд Е4 стратеги, ENAM 3.0 платформыг танилцуулж, иргэдийн саналыг сонслоо

Админ

2026.06.29
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын орон даяар хэрэгжүүлж буй  “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Анар, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Хэрлэнчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажиллаж, иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН-ын Технологи, инновацын бодлогын хорооны нарийн бичгийн дарга С.Мөрөн, МАН-ын Бага хурлын гишүүн Г.Дөлгөөн болон орон нутгийн намын байгууллагын төлөөллүүд ажиллаж, сумын иргэдтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Монгол Ардын Намын E4 стратеги, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, мөн ENAM 3.0 платформын талаар мэдээлэл өгч, иргэд, намын гишүүдийн санал хүсэлтийг сонслоо.

Энэ үеэр Монгол Ардын Намд шинээр элсэж буй гишүүдийн батламжийг гардуулж, иргэдийн оролцоо, эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжсэн арга хэмжээг зохион байгуулсан юм. Иргэд, намын гишүүдийн зүгээс орон нутагт тулгамдаж буй асуудал, иргэдийн амьжиргаа, төрийн үйлчилгээний хүртээмж, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай талаар санал хүсэлтээ илэрхийлж байв.  

Ажлын хэсгийн зүгээс Өмнөдэлгэр сумын иргэд, намын гишүүдээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлж байлаа.